Stigmatized


Монгол Бүсгүйн Амжилтын Түүх

Stigmatized нь хэрхэн Монгол бүсгүй амьдралын нэгэн сорилыг эр зориг, хатуужил, шаргуу хөдөлмөрөөр даван туулсан түүх бөгөөд амжилт, урам зоригийн ном юм. Энэхүү номондоо Хандаа сүрьеэ өвчинтэй болон тухайн өвчинтэй холбоотой нийгэм дэх сөрөг хандлагатай хэрхэн тулалдсан түүхээ хуваалцсан бөгөөд Монголд социализмаас ардчилалруу шилжилтийн үед өссөн амьдрал, Англи хэлийг хэрхэн шамдан сурсан арга барил, 17 настайдаа ганцаараа гадаад улсыг боловсрол эзэмшихээр зорьсон гэх мэт амжилтын түүхээс бүтсэн ном юм

Номын Тухай


Stigmatized нь хэрхэн Монгол бүсгүй амьдралын нэгэн сорилыг эр зориг, хатуужил, шаргуу хөдөлмөрөөр даван туулсан түүх бөгөөд амжилт, урам зоригийн ном юм. Энэхүү номондоо Хандаа сүрьеэ өвчинтэй болон тухайн өвчинтэй холбоотой нийгэм дэх сөрөг хандлагатай хэрхэн тулалдсан түүхээ хуваалцсан бөгөөд Монголд социализмаас ардчилалруу шилжилтийн үед өссөн амьдрал, Англи хэлийг хэрхэн шамдан сурсан арга барил, 17 настайдаа ганцаараа гадаад улсыг боловсрол эзэмшихээр зорьсон гэх мэт амжилтын түүхээс бүтсэн ном юм.
Сүрьеэгийн өвчлөл их газар нийгмийн сөрөг хандлага их байдаг. Энэ нь сүрьеэг даван туулж буй болон туулсан хүмүүст бүрэн эдгэрэх, энэ өвчинтэй өөрт чөлөөтэй байдлаар тэмцэлдэх боломжийг нь хумьсаар байдаг. Монголд сүрьеэг даван туулсан түүхээ анх удаа олон нийтэд дэлгэж буй Монгол хүн гэдгээ мэдээд шууд л би энийг хийх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Учир нь чимээгүй байна гэдэг ямарваа нэг асуудлыг улам даамжруулж байгаагийн илрэл билээ.
 
Номын маань гол зорилго бол энэ өвчний тухай чимээгүй байдлыг таслан зогсоох, сүрьеэний талаарх нийгэм дэх сөрөг хандлагыг өөрчлөх, мөн сүрьеэгээр өвчилсөн, даван туулсан мянга мянган хүмүүст урам зориг өгөх бөгөөд сүрьеэ гэдэг өвчнийг даван туулсны дараа ямар гайхалтай амьдрал байж болохыг түгээх зорилготой билээ.
Year Established
Products
Team Size
Clients
Чи өөрийнхөө төлөө хичээхгүй бол чиний өмнөөс хэн ч хичээхгүй.

Э. Рэнцэнханд

НОМЫН ЗОХИОЛЧ | БОДЛОГЫН ШИНЖЭЭЧ | НИЙГМИЙН ИДЭВХИТЭН

Номын Урьдчилсан Захиалга


Stigmatized нэг сарын хугацаанд урьдчилсан захиалгын кампанит ажлын хүрээнд нийт 170 номын захиалга дэлхийн 18 орноос Америкийн 28 мужаас хийгдэж нийт $8,000 долларын хөрөнгө босгож чадлаа. Ингэснээр Stigmatized номыг хатуу хавтастай болон сонсдог хэлбэрээр хэвлүүлж олон улсын хэмжээнд Amazon дээр 4 сарын эхээр гаргахаар боллоо. Ном маань Америкийн бүх номын сүлжээ дэлгүүрүүдээр болон Монгол, Орос хэлээр тус улсуудад бас хэвлэгдэн гарах болно. Номын захиалга бэлэн болох үед энд эргээд мэдээлэх болно.
Pre-SALE CAMPAIGN
Year Established
Products
Team Size
Clients

Номын Урлагын Бүтээл


Хоёр залуу бүсгүй, хоёулаа сүрьеэг даван туулагсад, тэд эрч хүчтэй нийгмийн идэвхтнүүд – тэд бол Хандаа, Паулина хоёр.

Тэд сүрьеэг мөн тус өвчний адлалыг зогсоохоор хүчээ нэгтгэн Stigmatized номон дээр хамтарч ажиллахаар боллоо. Хандаагийн ном Паулинагийн уран зургийг бүлэг болгон дээр оруулах юм. Паулина бол Оросын уран бүтээлч.

Хандаа хэлэхдээ: “Хоёр сүрьеэг даван туулсан хүчирхэг эмэгтэйчүүд нэгэн зорилго дор нэгдэх нь миний хувьд юунаас ч илүү гайхалтай, урам зоригийн түүчээ юм.”

Номын Ишлэлүүд


Year Established
Products
Team Size
Clients
Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google
Spotify
Consent to display content from Spotify
Sound Cloud
Consent to display content from Sound